images

МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРӨӨР САНАЛ СОЛИЛЦЛОО.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-01-23

10

🇲🇳Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрөөр санал солилцлоо🇰🇷

Элчин сайд С.Сүхболд 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр БНСУ-ын Экспорт-Импорт банкны (ЭКЗИМ) шинээр томилогдсон Дэд ерөнхийлөгч Со Жон Хуа-тай уулзаж, “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан /EDCF/”-гийн хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй төсөл тухайлбал, Солонго 1, 2, Баянголын амны орон сууц болон бусад төслийг амжилттай дуусгах, 10 аймгийн Дулааны станц барих төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж асуудлаар санал солилцож, шийдлийг шуурхай эрэлхийлэх, нягт хамтран ажиллахаар тохиров