images

“ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ТӨВ" БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛЫГ ОНЦЛОВ.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-01-23

12

“Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” байгуулах төслийн ач холбогдолыг онцлов 

Элчин сайд С.Сүхболд 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр БНСУ-ын Санхүү, эдийн засгийн дэд сайд И Хён Ил-тэй уулзаж, “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан (EDCF)”-гийн хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтаар Элчин сайд С.Сүхболд “Монгол Улсад жил бүр 8,700 орчим хүн хавдрын өвчнөөр оношлогдож, 4,500 орчим нь энэ өвчний улмаас амь насаа алдаж байна. Түүнчлэн, БНСУ-ыг эмчилгээний зорилгоор 2023 онд 22,000, 2024 онд 25,000, жил бүр давтамжтайгаар 77,000 орчим монгол иргэд зорьж буй. Иймд хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношилгоо, цаг алдалгүй эмчлэх нь чухал байгааг” танилцуулав.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг барьж, байгуулах шинэ төслийн ач холбогдлыг танилцуулж, Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хүрээнд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Дэд сайд И Хён Ил “Цаашид хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Элчин сайдын яамтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа" илэрхийллээ.