images

ЖӨНЖҮ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-02-01

9

ЖӨНЖҮ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ.

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс БНСУ-ын Жөнжү хотод 2026 оны 1 дүгээр сарын 31-ний Бямба гарагт тус бүс нутагт ажиллаж амьдарч буй Монгол иргэддээ консулын үйлчилгээ үзүүлэв.

БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс иргэний шинэчилсэн бүртгэл, гадаад паспортын захиалга, итгэмжлэл, нотариатын гэрчлэл, иргэний бүртгэлийн лавлагаа, и-монголиа тодорхойлолт зэрэг нийт 61 иргэнд үйлчилгээ үзүүллээ.

Мөн тус өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Төрийн банк, Хаан банк, Хана банк, Жөнбүг банк, E9 pay мөнгөн гуйвууллагын төв хамтран оролцож давхардсан тоогоор 124 иргэнд тус тусын чиглэлээр үйлчилгээ үзүүлж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.