images

ГВАТЕМАЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАВ.

Үйл явдлын мэдээ

2025-04-11

44

Элчин сайд С.Сүхболд энэ 4 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Гватемал Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд Сара Солис-ыг хүсэлтийнх нь дагуу ЭСЯ-нд хүлээн авч, уулзлаа.
 
Уулзалтаар Элчин сайд Сара Солис Монгол Улсад ойрын хугацаанд албан томилолтоор ажиллахаар төлөвлөж буйгаа мэдэгдэж, төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзах, Гватемал улсаас бараа, бүтээгдэхүүн импортлох боломжийг судлах, их сургууль хооронд хамтын ажиллагаа бий болгох, тус улсыг сурталчлах асуудлыг хөндлөө.
 
 
Элчин сайд С.Сүхболд хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрийн монголын талын төсөл хүргүүлсэнийг дурдаж, эцэслэн тохирох ажлаа шуурхайлахыг хүсэв.
 
Монгол Улс, Бүгд Найрамдах Гватемал Улстай 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс Гватемал Улсыг Бүгд Найрамдах Куба Улсаас хавсран, харин Гватемал Улс Монгол Улсыг БНСУ-аас хавсран суудаг.