“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ХАМТАРСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Элчин сайд С.Сүхболд 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр БНСУ-ын тэргүүлэгч эм, эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч Юхан групп болон Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хотын ойролцоо ногоон төгөл байгуулах хамтарсан төслөө ирэх 5 дугаар сард эхлүүлэх бэлтгэл ажлаа шуурхайлахаар тохирлоо.