images

ХОЁР УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА.

Үйл явдлын мэдээ

2025-04-09

48

 

Элчин сайд С.Сүхболд 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Чой Жүн Ху-г хүлээн авч уулзав.
Уулзалтаар Элчин сайд С.Сүхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй Хавдарын хоёрдугаар эмнэлгийн эмч, мэргэжилтэн бэлтгэх, тоног төхөөрөмжийн хангамж, нийлүүлэлт, 2018 оноос хойш түр тасалдаад буй Эрүүл мэндийн яам хоорондын Зөвлөлдөх уулзалтыг 2025 ондоо багтаан зохион байгуулах, эрүүл мэндийн салбарын 1000 эмч, мэргэжилтнийг богино, дунд, урт хугацаанд дадлагажуулах, сургах, анагаах ухааны сургуулийн хөтөлбөр хүлээн зөвшөөрүүлэх, олон улсын стандарт, чанарын шаардлага хангасан солонгосын эм, эмийн бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн импортлох зэрэг асуудлыг ярилцлаа.
 
Чой Жүн Ху Эрүүл мэндийн яам хооронд 2011 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулах, 1000 эмч, мэргэжилтнийг бэлтгэх асуудалд Солонгосын Гадаад хэргийн яам, Боловсролын яам, хөгжлийн албан ёсны тусламж хариуцсан байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдааг хангаж, хэрэгжүүлэхээ илэрхийлэв.