ЧЭЖҮД АМЬДАРЧ БУЙ ИРГЭДДЭЭ КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ.
Энэ 4 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, аялал жуулчлалын тусгай бүс Чэжүд ажиллаж, тус бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа монгол иргэддээ консулын үйлчилгээ үзүүллээ.

Тус арга хэмжээнд Сөүл дэх Төрийн банк, Хаан банкны төлөөлөгчийн газрууд хамтран оролцож, давхардсан тоогоор 117 иргэнд тус тусын чиглэлээр үйлчилгээ үзүүлж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгөв.

Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд Консулын үйлчилгээ үзүүлэхэд туслалцаа үзүүлсэн Чэжү дэх Гадаад ажилчдыг дэмжих төвийн хамт олон болон “IZone Partners” ХХК-ний Ерөнхий менежер С.Мөнхзулд ЭСЯ-ны нэрийн өмнөөс болон Чэжүд оршин суугаа нийт иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.