БНСУ-Д ВИЗИЙН ЗӨРЧИЛТЭЙ ОРШИН СУУЖ БУЙ ГАДААД ХҮҮХДҮҮДИЙН СУРАХ ЭРХИЙГ ХАНГАХ ЗОРИЛГООР СУРАГЧИЙН ВИЗ ОЛГОХ ЖУРМЫГ СУНГАХААР БОЛОВ.
ВИЗ ОЛГОХ ШАЛГУУР:
-
БНСУ-д төрсөн эсвэл 6 нас хүрээгүй байхдаа тус улсад ирсэн хүүхэд
-
БНСУ-д 6 жилээс дээш оршин суусан байх
-
Хүсэлт гаргах өдрөөр БНСУ-ын бага, дунд, ахлах сургуульд сурч байгаа эсвэл ахлах сургууль төгссөн байх
-
6 наснаас хойш БНСУ-д ирсэн хүүхэд
-
БНСУ-д 7 жилээс дээш хугацаагаар оршин суусан байх
-
Хүсэлт гаргах өдрөөр БНСУ-ын бага, дунд, ахлах сургуульд сурч байгаа эсвэл ахлах сургууль төгссөн байх
Виз мэдүүлэгч хүүхдэд хамаарах нөхцөл
-
Харьяа дүүргийн Цагаачлалын албанд визийн хүсэлт гаргах бөгөөд тус газар нь өргөдөл хүлээн авсны дараа холбогдох судалгааг хийж, хууль журмыг сахин биелүүлэх, хичээл сургуульд идэвхтэй хамрагдах зэрэг нөхцөлийг хангах болзолтойгоор виз олгоно.
-
Өргөдөл гаргах өдрөөр дунд, ахлах сургуульд сурч байгаа бол ахлах сургуулиа төгсөх хүртэл “Сурагч”-ийн оршин суух эрх (D-4 виз) олгоно.
-
Өргөдөл гаргах өдрөөр ахлах сургуулиа төгссөн бол “Суралцах эсвэл ажиллах визийн нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд тухайн визийн ангилал руу өөрчилнө. Дээрх нөхцлийг хангаагүй тохиолдолд Бусад визийн төрөл болох (G-1) ангиллын визийг олгох эсвэл тухайн ангилал руу өөрчилнө.
-
Сургуулиас гарсан, эсвэл гэмт хэрэгт холбогдох зэрэг тавигдсан нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Цагаачлалын хяналтын тухай хуулийн дагуу оршин суух эрхийг цуцлах эсвэл оршин суух хугацааг сунгах зөвшөөрөл олгохгүй.
Виз мэдүүлэгч хүүхдийн насанд хүрээгүй ах, эгч, дүү нарт хамаарах нөхцөл
-
Шаардлагыг хангасан хүүхдэд оршин суух эрх олгох үед, тухайн хүүхдийн насанд хүрээгүй ах, эгч, дүү нарт мөн (G-1) визийн ангиллаар оршин суух эрх олгоно.
Виз мэдүүлэгч Хүүхдийн эцэг эхэд хамаарах нөхцөл
-
Насанд хүрээгүй хүүхдийг асран хамгаалахын тулд тухайн хүүхэд ахлах сургуулиа төгсөх буюу насанд хүрэх хүртэл түр хугацаагаар БНСУ-д оршин суухыг зөвшөөрнө.
-
Харин тус улсад хүүхдийг бодитоор асран хамгаалж, өсгөөгүй эцэг эх нь уг журмын хамрах хүрээнээс хасагдана.
-
Хүүхдийн оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргах үед эцэг эхэд нь тэдний хууль бус оршин суусан хугацаанд холбогдох торгууль ногдуулна. Торгуулийн дүнгийн 70%-ийг хөнгөлж, 30%-ийг төлүүлэх ба, төлбөрийн чадваргүй эсвэл тусгай шалтгаантай бол торгуулийг дахин бууруулах арга хэмжээ авна. Торгуулийг төлсөн тохиолдолд хүүхэд ахлах сургуулиа төгсөх хүртэл эцэг эхэд Бусад ангиллын (G-1) оршин суух виз олгох бөгөөд, хүүхдийг асран хамгаалах зорилгоор хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоно.
-
Хүүхэд ахлах сургуулиа төгсөх буюу насанд хүрэх үед өөрийн санаачилгаар эх орондоо буцах ёстой бөгөөд, хэрэв буцалгүй хууль бус оршин суугч болох тохиолдолд албадан гаргаж, дахин БНСУ-д нэвтрэхийг хязгаарлана.
-
Эцэг эхийн хүүхдийн боловсрол, хүмүүжилд тавих хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд нийгмийн нэгдсэн хөтөлбөрт хамрагдах зэрэг нөхцөлийг тавьна.
Хэрэгжих хугацаа: 2025.04.01~2028.03.31
Эх сурвалж: БНСУ-ын Хууль зүйн яамны цахим хуудас