МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ.
Элчин сайд С.Сүхболд 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн холбооны гадаад харилцаа, олон улсын эрх зүйн хорооны тэргүүн С.Уянгаа болон бусад төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар БНСУ-д оршин сууж буй монгол иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нийгмийн сүлжээгээр дамжуулан соён гэгээрүүлэх ажлыг өрнүүлэх, хуулийн чиглэлээр сайн дурын үйлчилгээ үзүүлэх Монгол, Солонгос өмгөөлөгч нарын платформ байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцов