images

САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ.

Үйл явдлын мэдээ

2025-03-10

120

Суугаа улсад монгол иргэдийн тогтвортой оршин суух нөхцөлийг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах тухай Санамж бичигт 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Элчин сайд С.Сүхболд, Сөүл хотын “Гадаад иргэдийн төв”-ийн дарга Ким Дун Хун нар гарын үсэг зурлаа. 
 
 
Энэхүү санамж бичгийн хүрээнд монгол иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор солонгос хэлний сургалт, хууль зүйн болон хөдөлмөрийн харилцааны зөвлөгөө өгөх, соёлын арга хэмжээ зэрэгт хамтран ажиллахаар тохиролцов.