images

САР ШИНИЙН ЗОЛГОЛТ БОЛЛОО

Үйл явдлын мэдээ

2025-03-06

125

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Солонгос улсад ажиллаж, амьдарч буй иргэд, суугаа улсад үйл ажиллагаа явуулж буй “Монгол сургууль”-ийн багш нар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Төрийн банк, Хаан банк, монгол бизнес эрхлэгчид, Солонгос улсын Цагаачлалын алба зэрэг байгууллагын төлөөллийг ЭСЯ-ндаа хүлээн авч, золголтын арга хэмжээг зохион байгуулав.
 
 
 
 
 
Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэх соёл, урлагийн олон арга хэмжээний эхлэл болгон Нийслэлийн Соёл, урлагын газрын ардын урлагийн уран бүтээлчид оролцож, эртний сайхан уртын дуу, хөөмий, морин хуур, ятга хөгжмийн эгшигээр товч үзүүлбэр толилуулав.