images

ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД БНСУ-ЫН ЮХАН ГРУПП ХАМТРАН АЖИЛЛАНА.

Үйл явдлын мэдээ

2025-02-21

165

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Элчин сайд С.Сүхболд 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Юхан группийн Байгал орчин, нийгмийн хамгаалал, засаглалын асуудал хариуцсан гүйцэтгэх захирал Жу Мин Чоль-ийг хүлээн авч уулзаж, Улаанбаатар хотын ойролцоо ногоон төгөл байгуулж, урт хугацааны хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиров.