images

САМСУНГ ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ.

Үйл явдлын мэдээ

2025-02-21

145

Элчин сайд С.Сүхболд 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Самсунг эмнэлгийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ким Хий Чоль-той уулзаж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын 1000 эмч, мэргэжилтнийг БНСУ-д богино, дунд хугацааны мэргэжил дээшлүүлэх, монгол иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээний хүрээг өргөтгөх талаар санал солилцов.
 
 
Ким Хий Чоль дэд захирал Самсунг эмнэлэг Монгол Улсын Нэгдүгээр, Хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв зэрэгтэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд 30 гаруй эмч, мэргэжилтнийг нарийн мэргэжлийн сургалтад хамруулж, элэг шилжүүлэн суулгах төлөвлөгөөт хагалгааг амжилттай зохион байгуулсанаа танилцуулав. Тус эмнэлэгт ирж буй монгол үйлчлүүлэгчдэд тав тухтай, түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарах, цаашид дээрх эмнэлэгтэй хиймэл оюунд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэхээ илэрхийлэв. Уулзалтаар яригдсан зүйлийг ойрын хугацаанд бодит ажил хэрэг болгохоор тохиров.