images

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД “ОЛОН УЛСЫН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧУУЛГАН”-Д ОРОЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2024-09-27

33

Элчин сайд С.Сүхболд 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр БНСУ-ын Харилцаа холбооны зохицуулах хороо болон Мэдээллийн нийгмийн хөгжлийн хүрээлэнгээс 9 дэх жилдээ зохион байгуулж буй “Олон улсын өргөн нэвтрүүлгийн үйлдвэрлэлийн чуулган”-д оролцон мэндчилгээ дэвшүүлэв.
 
 
Энэхүү чуулганд Монгол Улс “Хүндэт зочин улс”-аар сонгогдон оролцсон бөгөөд Ази-Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо, Их Британи, Чили, Аргентина, Перу, Тайланд зэрэг 10 орчим улсын 100 гаруй төлөөлөгчид хуран цугларч, өргөн нэвтрүүлгийн контент үйлдвэрлэл өнөөгийн явц, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэв.
 
Монгол Улсаас Харилцаа холбооны зохицуулах хороо, МҮОНРТ-ийн удирдлагууд оролцож, харилцаа холбооны салбарт төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулав.