images

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЧАН ВОН САМ-ТАЙ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2024-09-02

94

Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын Ерөнхийлөгч Чан Вон Самтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр талууд эрүүл мэнд, боловсрол, агаарын бохирдол, эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний нэгдсэн хангамж зэрэг манай улсад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой салбаруудад төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр түлхүү хамтран ажиллахаар тохиров.