ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ИНЧОН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ЦАГААЧЛАЛЫН АЛБАНЫ ДАРГА КИМ ЖУН МИН-ТЭЙ УУЛЗАВ
Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын Инчон олон улсын нисэх буудлын Цагаачлалын албаны дарга Ким Жун Минтэй уулзаж, хоёр улсын иргэдийн харилцан зорчих, хилийн шалган нэвтрүүлэхэд үүсэж буй асуудлаар харилцан санал, мэдээлэл солилцох, шийдвэрлэхэд цаашид түлхүү хамтран ажиллахаар тохиролцлоо.
БНСУ-д зорчиж буй монгол иргэд аяллын зорилго, байрлах хаяг, угтах хүний утас тодорхой байх, өмнө нь аяллын визээр зорчсон бол тэр тухайгаа үндэслэл, нотолгоотой тайлбарлах зэргээр хувийн бэлтгэлээ сайтар хангаж байхад анхаарахыг Ким Жун Мин дарга хүслээ.