images

ӨМНӨД ЖОЛЛА АЙМГИЙН ГАДААД ХАРИЛЦАА ХАРИУЦСАН ЭЛЧИН САЙД ПАГ ЧОЛ ЖҮ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

Үйл явдлын мэдээ

2024-09-06

88

Элчин сайд С.Сүхболд энэ сарын 6-ны өдөр БНСУ-ын Өмнөд Жолла аймгийн Гадаад харилцаа хариуцсан Элчин сайд Паг Чол Жү-г хүлээн авч уулзаж, тус аймгийн хөдөө аж ахуйн салбарын шинэ, дэвшилтэт технологийг орон нутагт нутагшуулах, агаарын тээврийн шууд нислэгийг тогтмолжуулах, улирлын чанартай ажиллах хүчин солилцох, ирэх жил Улаанбаатар хотноо “Солонгосын долоо хоног” өдөрлөг зохион байгуулах, Өмнөд Жолла аймгийн Засаг даргыг Монгол Улсад айлчлуулах талаар санал солилцож, энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.