images

KOREA FOUNDATION БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КИМ ГИ ХВАН-ТАЙ УУЛЗАВ.

Үйл явдлын мэдээ

2022-10-20

250

Монгол Улсаас БНСУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос энэ сарын 20-ны өдөр БНСУ-ын Korea Foundation /Корэа сан/-ий Ерөнхийлөгч Ким Ги Хван-тай уулзаж, Монгол, БНСУ-ын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав.

Korea Foundation байгууллага нь дэлхийн улс орнуудтай эв найрамдлыг бэхжүүлэх, БНСУ-ын зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэгч Засгийн газрын харьяаны байгууллага юм. Тус байгууллага нь соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг дэмжиж, Солонгосын болон дэлхийн улс орнуудын эрдэмтэн судлаачид, сэтгүүлчид, урлаг соёлынхны солилцоог хэрэгжүүлдэг бөгөөд энэ хүрээнд ойрын жилүүдэд Монгол Улстай ойр дотно хамтран ажиллах боломжтойгоо Ерөнхийлөгч Ким Ги Хван уулзалтын үеэр илэрхийлэв.

Элчин сайд Э.Сарантогос Korea Foundation байгууллагын ерөнхийлөгчид энэхүү нэр хүндтэй албанд томилогдсонд нь баяр хүргээд Монгол, Солонгосын соёл, хүмүүнлэг, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, Монгол орныг суугаа орны ард иргэдэд илүү танилцуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Талууд цаашдын арга хэмжээнүүддээ БНСУ-д амьдарч буй монгол иргэдийг өргөнөөр оролцуулж байхаар мөн ярилцав.