images

МОНГОЛ-УЛААНБААТАР СОЁЛЫН ТӨВИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН КВАК ХЭ ЖИН, ГИМ ЖҮ ЁН НАРТ “НАЙРАМДАЛ” МЕДАЛ ГАРДУУЛАВ.

Үйл явдлын мэдээ

2024-07-16

219

БНСУ дахь Монгол сургууль, Монгол-Улаанбаатар соёлын төвд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол-Улаанбаатар соёлын төвийн ТУЗ-ийн гишүүн Квак Хэ Жин, Гим Жү Ён нарыг “Найрамдал” медалиар шагнасныг Элчин сайд С.Сүхболд 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гардуулaв.
 
 
 
 
БНСУ дахь Монгол хүүхдүүдийг сурч боловсроход тууштай дэмжлэг үзүүлж, монгол хэл, соёлыг тус улсад түгээн дэлгэрүүлэхэд дээрх гишүүд чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг Элчин сайд онцлон тэмдэглэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэв.