БНСУ-ЫН ПАЖУ ХОТОД “МОНГОЛ НААДАМ-2024” БОЛОВ.
БНСУ дахь Намү хүүхэд, гэр бүл, сэтгэл зүйн төвөөс зохион байгуулж буй "Монгол наадам-2024" арга хэмжээ 7 дугаар сарын 13-ны өдөр Пажу хотноо өргөн дэлгэр болов.
Наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд , Илсан Пажу хотод суугаа Монгол Улсын Өргөмжит консул Ан Гён Му, БНСУ-ын талаас Өргөмжит консулын зөвлөлийн гишүүд, Гёнхи их сургуулийн профессор Ли Хүн Ён, Янян хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн нарын хүндэт зочид оролцов.
Элчин сайд С.Сүхболд наадмын нээлтэд баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж "Монгол наадам-2024” арга хэмжээнд дэмжлэг үзүүлсэн Өргөмжит консул Ан Гён Му болон Өргөмжит консулын зөвлөл, наадмыг зохион байгуулсан Намү төвд талархал илэрхийлэв.
Наадмын үеэр үндэсний бөхийн барилдаан, гар барилдаан, шагайн харваа, гар бөмбөгийн тэмцээн болж, морьтой үзүүлбэр, монгол бүжиг, морин хуурын ая тоглож сонирхуулав.