ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД БНСУ ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛИЙН УДИРДЛАГАТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ
Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Монгол сургуулийг үүсгэн байгуулагч Юү Хэ Гын, Монгол сургуулийн захирал И Ган Э нартай танилцах уулзалт хийв.
Уулзалтын үеэр Элчин сайд С.Сүхболд Монгол сургуулийн удирдлагад Монгол Улсын боловсролын салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хилийн чанадад монгол хүүхдийг монгол хүн болон төлөвшихөд бэлтгэж буйд талархаж цаашид Монгол сургуулийн бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Монгол сургуулийг үүсгэн байгуулагч Юү Хэ Гын Элчин сайд С.Сүхболдын цаашдын үйлсэд амжилт хүсэхийн зэрэгцээ Монгол сургуулийг төгсөгчид Монгол, Солонгосын харилцааны гүүр болно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.