images

“ITAEWON GLOBAL VILLAGE FESTIVAL-2022” ОЛОН УЛСЫН НААДАМ” БОЛОВ

Үйл явдлын мэдээ

2022-10-16

271

Энэ сарын 15-16-ны өдрүүдэд “Itaewon global village festival-2022” Олон улсын наадам БНСУ-ын Ёнсан дүүрэг (Итэвон)-т амжилттай болж өндөрлөв. 

БНСУ-д суугаа гадаадын 26 улсын Элчин сайдын яам оролцож, наадмыг 1 сая гаруй хүн үзэж сонирхов.

Наадмын үеэр урлагийн тоглолт явагдаж, баярын жагсаал (парад) , улс орноо сурталчилсан үзэсгэлэн худалдаа болов. 

Наадмын нээлтэд тус яамны Элчин зөвлөх Ж.Оюунбаатар хүндэт зочноор оролцож, уран бүтээлч Ч.Энэбиш, Д.Гансугар нар “Алтайн магтаал” аялгууг тоглож сонирхуулав. 

Баярын жагсаал (парад)-д Монгол сургуулийн багш сурагчид, “S&B” fashion brand, Залуучуудын холбоо зэрэг 50 гаруй залуус үндэсний хувцсаараа гоёж оролцов.

 Монголынхоо үндэсний ноос ноолуур, арьс шир, гар урлал зэрэг бүтээгдэхүүнээ сурталчилсан S&B” fashion brand, “Урьхан брэнд”, “Монгол гар урлал” зэрэг үндэсний үйлдвэрлэгчид, мөн арьсан эдлэлийг 100% гараараа газар дээр нь хийж сонирхуулсан Г.Чинзориг, МҮОНРТ-ийн БНСУ дахь сэтгүүлч Э.Ижилболд, БНСУ дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт “Olnodo”, “Тулга” соёл урлагийн холбоо, “Nice Mongolia world” хамтран ажиллав. 

Элчин сайдын яамтайгаа хамтран Монгол Улсын түүх соёл, өв уламжлал, үнэт зүйлсээ олон улсад сурталчлан таниулсан та бүхэндээ талархал илэрхийлье.