images

ДЭЛХИЙГ ТАНИУЛАХ ИНЧОНЫ БОЛОВСРОЛ-2022” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ ОРОЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2022-10-14

248

БНСУ-ын Инчон хотын Боловсролын газраас санаачлан зохион байгуулсан “Дэлхийг таниулах Инчоны боловсрол-2022” үзэсгэлэн яармаг энэ сарын 13-14-ний өдрүүдэд БНСУ-ын Инчон хотноо зохиогдов.

Арга хэмжээнд БНСУ-д суугаа гадаадын Элчин сайдын яамд, Олон улсын байгууллага зэрэг 52 байгууллага оролцов.

Уг арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам Монгол өв соёл, нүүдэлчин ахуй, зан заншлаа олон нийтэд сурталчлан таниулав. 

Арга хэмжээний нээлтэд хүрэлцэн ирсэн зочдод зориулан үндэснийхээ язгуур урлагийн дээжээс “Боржигон тал” морин хуурын гоцлолыг мэргэжлийн морин хуурч Ч.Энэбиш, “Дөрвөн цагийн тал” аялгууг лимбэчин Д.Гансугар нар толилуулав.

Арга хэмжээний үеэр Элчин сайдын яамны асарт БНСУ-ын бага, дунд, ахлах сургуулийн 500 гаруй сурагчид зочилж, манай улсын өв соёл, нүүдэлчин ахуйтай танилцав.

Үндэсний өв соёл, язгуур урлагаа сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан Ч.Энэбиш, Д.Гансугар нартаа Элчин сайдын яамны зүгээс уран бүтээлийн өндөр амжилт хүсье.