images

МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ҮЛГЭР ЖИШЭЭ ҮЛЭЭВЭР НАЙРАЛ ХӨГЖМИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН “ДЭЛХИЙН ЦЭРГИЙН СОЁЛЫН НААДАМ”-Д ОРОЛЦОЖ БАЙНА

Үйл явдлын мэдээ

2022-10-13

184

БНСУ-ын Өмнөд Чүннам муж, Герюн хот, Батлан хамгаалах яам, Нэгдсэн хүчний Хуурай замын хүчнээс хамтран зохион байгуулж буй “Дэлхийн цэргийн соёлын наадам-2022” арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 7-ноос 23-ны өдрүүдэд Герюн хотод зохион байгуулагдаж байна. 

Тус арга хэмжээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс ЗХЖШ-ын харьяа Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчдийн баг оролцож байгаа бол АНУ, БНСУ, ИБУИНХУ, Вьетнам, Тайланд, Франц, Индонез, Малайз зэрэг улсын цэргийн хөгжмийн багууд мөн оролцож байна.

Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн хамтын ажиллагаа, цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэх зорилготой тус наадмын үеэр БНСУ-ын Нэгдсэн хүчин болон БНСУ-д байрлаж буй АНУ-ын хүчний зарим техник, хэрэгслийг дэлгэн танилцуулж, Солонгосын агаарын цэргийн хүчний Black eagles баг агаарын үзүүлбэр үзүүлж байна.  ЗХЖШ-ын харьяа Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн багийн тоглолт дараах хуваарьтай байгаа бөгөөд БНСУ-д оршин сууж буй иргэд Та бүхэн арга хэмжээнд оролцож, тоглолтыг үзэж, сонирхохыг урьж байна.

  • Хаяг: 충남 계룡시 신도안면 정장리 16
  • 10 дугаар сарын 15-22-ны өдрийг хүртэл өдөр бүр
  •  11:30 Талбайд жагсах
  • 13:30 Төв талбайд тоглолт
  • 15:30 Жагсаалын үзүүлбэр
  • 10 дугаар сарын 23-ны өдөр
  • 15:00-16:45 Хаалтын ажиллагаа, БНСУ-ын Цэргийн хөгжмийн багтай хамтарсан тоглолт

/Тоглолт гадаа зохион байгуулагдаж байгаа тул цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан дээрх хуваарьт өөрчлөлт орж болзошгүй тул Та бүхэн дараах албан ёсны хуудаснаас өдөр бүр гарч буй хуваарийг тодруулан оролцоно уу.

https://www.facebook.com/2022gyeryongexpo