ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ГИШҮҮН ЖОН ЁН ГИ-ТЭЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ.
Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Ён Ги-тэй танилцах уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Элчин сайд С.Сүхболд Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг онцлон тэмдэглээд, Монгол Улсын улс төр, нийгмийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулав.
Тэрээр хоёр улсын харилцаанд иргэд хоорондын хамтын ажиллагаа хамгийн чухал тул иргэд харилцан зорчих нөхцөлийг сайжруулахад солонгосын хууль тогтоох байгууллагын зүгээс анхаарал хандуулж, олон улсын болон эрх зүйн нийтлэг зарчимд нийцүүлэх чиглэлд шат дараатай хамтарч ажиллахыг хүслээ.
Үндэсний Ассамблейн гишүүн Жон Ён Ги Элчин сайд С.Сүхболдод БНСУ-д хүрэлцэн ирж, ажилдаа шамдан орсонд баяр хүргэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд харилцан зорчих нөхцөлийг сайжруулах зэрэг чиглэлд бүх талаар хамтарч ажиллахаа илэрхийллээ.