images

ӨРГӨМЖИТ КОНСУЛ КИМ СОГ ХУ, “СОН-Э” ЭМНЭЛГИЙН ДАРГА ЖАН СОГ ИЛЬ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

Үйл явдлын мэдээ

2024-07-02

215

Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр БНСУ-ын Инчон, Кванмён хотын өргөмжит консул Ким Сог Ху, “Сон-Э” эмнэлгийн дарга Жан Сог Иль нарыг хүлээн авч уулзав.
 
Элчин сайд С.Сүхболд Өргөмжит консулд хандан хоёр улсын харилцаа, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган Монгол Улсын иргэдэд хүмүүнлэгийн үүднээс тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн явдалд талархал илэрхийлж, цаашид иргэдийн солилцоогоор тогтохгүй бүхий л салбарт санал солилцож хамтран ажиллахаар тохиролцов.
 
Өргөмжит консул Ким Сог Ху нь БНСУ-д суугаа Монгол улсын Элчин сайдын яамтай тогтоосон харилцааг улам бэхжүүлж, цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлж, БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд шаардлагатай эмнэлгийн үйлчилгээг үзүүлэхэд тогтмол анхаарч, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.