ӨРГӨМЖИТ КОНСУЛ АН ГЁН МУ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр БНСУ-ын Илсан, Пажу хотын өргөмжит консул Ан Гён Му-г хүлээн авч уулзав.
Монгол Улсын Өргөмжит консул Ан Гён Му нь хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Элчин сайд С.Сүхболд онцлоод боловсролын салбарт нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсын Өргөмжит консул Ан Гён Му нь хоёр улсын Засгийн газар хоорондын гүүр болон ажиллахад Элчин сайдын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.