images

БНСУ-ЫН УМАРД ЧОЛЛА МУЖИЙН ЧОНЖҮ ХОТОД АЖИЛЛАЖ, ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДДЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ.

Үйл явдлын мэдээ

2022-10-08

245

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Төрийн болон Хаан банкны төлөөлөгчийн газруудтай хамтран 2022 оны 10 дугаар сарын 08-ны Бямба гарагт БНСУ-ын Умард Чолла мужийн Чонжү хотод ажиллаж, тус бүс нутагт оршин суугаа Монгол иргэддээ үйлчилгээ үзүүллээ.

Алслагдмал бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор энэхүү үйл ажиллагааг ЭСЯ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ба энэ үеэр консулын бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Төрийн болон Хаан банкны төлөөлөгчийн газрууд тус тусын чиглэлээр үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл өгч ажилладаг. Энэ удаа Умард Чолла мужийн Чонжү хотод ажиллаж давхардсан тоогоор 200 орчим иргэнд үйлчилгээ үзүүллээ.