images

ТУСГАЙ ХҮЧНИЙ ХАМТАРСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА.

Үйл явдлын мэдээ

2024-06-26

167

Монгол Улсын Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэрэг, Бүгд найрамдах Солонгос Улсын Тусгай хүчний цэрэгтэй хамтарсан хээрийн сургалт, дадлага 2024 оны 06 дугаар сарын 9-21-ний өдрүүдэд Тусгай ажиллагааны сургалтын төвд амжилттай явагдаж, дүнгээ гаргаж, сургалтын хаалтын ажиллагааг энэ сарын 21-ний өдөр зохион байгуулав.
 
 

 
Сургалтын хаалтын ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жинвон, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр, Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Т.Наранхүү, Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллaгааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав, сургуулийн удирдагч Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Б.Хаш-Эрдэнэ, БНСУ-ын цэргийн атташе хурандаа Пак Ин Чоль болон сургалтад оролцож буй хоёр улсын цэргийн алба хаагчид оролцсон юм.
 

 

 

 
Энэхүү хамтарсан сургалтын зорилго нь хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, цэргийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, Тусгай хүчний цэргийн чадавхыг нэмэгдүүлэхэд оршлоо.