images

БНСУ-Д ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦОО ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 20 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ, СЕМИНАРТ ОРОЛЦОХ ТУХАЙ

Мэдээлэл

2024-06-27

76

БНСУ-д хөдөлмөрийн гэрээний “Е-9” визээр ажиллаж байгаад нутаг буцсан иргэдийг 2024 оны 08 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдах “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо үүсэж хөгжсөний 20 жилийн ойн арга хэмжээ, семинарт оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа ба үүнд онгоцны тийз, хоол, байрны зардлыг зохион байгуулагч талаас даана.
 
Бүрдүүлэх материал:
 
1. Амжилтад хүрсэн товч түүх (эссэй) монгол солонгос хэлээр.
2. Анкет бөглөх. /Зааврыг 11-310949 дугаарт холбогдож, monkor.net@gmail.com цахим шуудангаар авах боломжтой/
3. Бэлдсэн асуултад хариулах. /Асуултыг EPS төвийн 11-310949 дугаарт холбогдож авах/
4. Бүрдүүлсэн материалаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 207 тоотод өгнө.
 
Бүртгэл дуусах хугацаа: 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл.
 
Зохион байгуулагч:
 
БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар.
БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газар.