images

“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ 2022, БНСУ-Д” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ СӨҮЛД ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Үйл явдлын мэдээ

2022-10-07

331

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, “Мишээл экспо” ХХК, “Солонгос дахь Монгол иргэдийн холбоо” ТББ, БНСУ-ын Сөүл хотын Түндэмүн дүүргийн захиргаа хамтран “Монголд үйлдвэрлэв 2022, БНСУ-д” үзэсгэлэн худалдааг Сөүлд хотод 2022 оны 10 дугаар сарын 07-ноос 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Сөүл хотын Түндэмүн дүүргийн засаг дарга Ли Пил Хюн нар оролцож бизнес эрхлэгчдэд амжилт хүсэв.

“Монголд үйлдвэрлэв 2022, БНСУ-д” үзэсгэлэн худалдаа нь Монгол Улс, БНСУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилготой бөгөөд ноос, ноолуур, арьс шир, оёдол, гар урлал, гоо сайхны үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл “Сувд кашмер” ХХК, “Сайн түмэн кашмер” ХХК, “Шүрэн гоёл” ХХК, “Говь эрдэнэ кашмер” ХХК зэрэг 20 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.