images

ПГУ (PCR) ШИНЖИЛГЭЭ ЗААВАЛ ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ БОЛОВ

Мэдээлэл

2022-09-30

276

БНСУ-ын Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төв хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дотор ПГУ (PCR) шинжилгээ өгөх журмыг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 00.00 цагаас эхлэн цуцалж байгаа болохоо мэдэгдэв.

Ингэснээр БНСУ-д ирж байгаа зорчигчид хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дотор ПГУ (PCR) шинжилгээ заавал өгөх шаардлагагүй болж байна.

Харин БНСУ-ын хилээр нэвтэрснээс хойш 3 хоногийн дотор шинжилгээнд хамрагдахыг хүссэн хэн бүхэн Эрүүл мэндийн төвүүдэд ПГУ (PCR) шинжилгээ үнэ төлбөргүй өгөх боломжтой болов.

КОНСУЛЫН ХЭЛТЭС