МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬД 1845 ИРГЭН САНАЛ ӨГӨВ.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын Сөүл хот дахь 27 дугаар салбар комисс 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдийн орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэл БНСУ-д оршин сууж буй иргэдийнхээ саналыг Элчин сайдын яамны байранд авч дууслаа.
БНСУ-д сонгуульд оролцохоо мэдэгдэж, урьдчилсан бүртгэлд хамрагдсан нийт 2983 иргэд байгаагаас Сөүл дэх салбар комисст 2656 иргэн бүртгүүлсэн. Үүнээс 1845 иргэн саналаа өгч, сонгогчдын ирц 69,47 хувьд хүрлээ.
Сонгогчдыг насны ангиллаар авч үзвэл 70 аас дээш насны ангилалд 6 иргэн, 65-69 насны ангилалд 9 иргэн, 60-64 насны ангилалд 24 иргэн, 55-59 насны ангилалд 24 иргэн, 50-54 насны ангилалд 49 иргэн, 45-49 насны ангилалд 88 иргэн, 40-44 насны ангилалд 165 иргэн, 35-39-ны ангилалд 43 иргэн, 30-34 насны ангилалд 352 иргэн, 25-29 насны ангилалд 392 иргэн, 20-24 насны ангилалд 355 иргэн, 18-19 ангилалд нийт 101 иргэд урьдчилсан санал хураалтад хамрагдлаа.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд идэвхтэй хамрагдсан нийт иргэд Та бүхэндээ баярлалаа.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комиссын Сөүл хот дахь 27 дугаар салбар комисс