images

БНСУ ДАХЬ МОНГОЛ СУДЛАЛЫН НИЙГЭМЛЭГИЙН УДИРДЛАГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2022-09-16

210

Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн энхт Элчин сайд Э.Сарантогос БНСУ дахь Монгол судлалын нийгэмлэгийн дарга Пак Су Хён, гүйцэтгэх захирал Рю Бён Жэ, эрдэмтэн нарийн бичгийн дарга Ли Суна нарыг энэ сарын 16-ны өдөр хүлээн авч уулзав.

Элчин сайд Э.Сарантогос БНСУ нь монгол судлалын томоохон төвүүдийн нэг болохыг онцлоод тус улсын монголч эрдэмтэд, судлаачид олон улсын Монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Монгол, БНСУ-ын харилцааг цаашид монгол судлал, соёл, боловролын чиглэлд түлхүү хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, цаашид ЭСЯ тус нийгэмлэгтэй нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монгол судлалын нийгэмлэгийн дарга Пак Су Хён БНСУ дахь монгол судлалын гурав дахь үеийн төлөөлөл болон ажиллаж байгаагаа дурдаад ЭСЯ-тай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал, цагаан сарын уулзалтаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.Тэрээр мөн тус нийгэмлэгээс Юань Улсын судрыг орчуулан дуусгаж байгааг танилцуулаад БНСУ дахь монгол судлалын залуу үеийг дэмжих, Монгол-Солонгосын эрдэмтэн солилцоог нэмэгдүүлэх, БНСУ дахь монгол судлалын гол төвүүд болох Данкүк болон Гадаад хэл судлалын их сургуультай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.