images

СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТЫН ЭХНИЙ ӨДӨР 253 ИРГЭН САНАЛ ӨГӨВ.

Үйл явдлын мэдээ

2024-06-21

257

Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын Сөүл хот дахь 27 дугаар салбар комисс 6 дугаар сарын 20-ны өдөр орон нутгийн цагаар 07:00 цагт Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны байранд санал авах үйл ажиллагааг эхлүүлэв.
 
БНСУ-д сонгуульд оролцохоо мэдэгдэж, урьдчилсан бүртгэлд нийт 2983 иргэн бүртгүүлсэн. Үүнээс Сөүл хот дахь салбар комисст 2656 иргэн, Пусан хот дахь салбар комисст 327 иргэн бүртгүүлсэн байна.
 
 
Сонгуулийн санал хураалтын эхний өдрийн 22:00 цагийн байдлаар Сөүл  хот дахь салбар комисст нийт 253 иргэн санал өгөв.
Үүнээс 164 нь эмэгтэй, 89 эрэгтэй сонгогчид байна. Ирц 9,6 хувьтай байна.
 
Насны ангиллаар авч үзвэл 70-аас дээш насны 1 иргэн, 60-64 насны 5 иргэн, 55-59 насны 4 иргэн, 50-54 насны 8 иргэн, 45-49 насны 10 иргэн, 40-44 насны 23 иргэн, 35-39 насны 43 иргэн, 30-34 насны 39 иргэн, 25-29 насны 47 иргэн, 20-24 насны 55 иргэн, 18-19 насны 18 иргэн санал хураалтад хамрагдаад байна.
 
 
Сонгуулийн санал хураалт 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд буюу 4 хоногийн хугацаанд орон нутгийн цагаар 07:00-22:00 цаг хүртэл явагдана.
 
Сонгуульд оролцохоо мэдэгдэж, урьдчилсан бүртгэлд хамрагдсан иргэд Та бүхнийг санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалж байна.