images

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БАЙРАНД САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭВ.

Мэдээлэл

2024-06-20

200

Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын Сөүл хот дахь 27 дугаар салбар комисс 6 дугаар сарын 20-ны өдрийн орон нутгийн цагаар 07:00 цагт Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны байранд санал авах үйл ажиллагааг эхлүүлэв.
 
 
 
 

 

 
Сонгуулийн санал хураалт 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд буюу 4 хоногийн хугацаанд орон нутгийн цагаар 07:00-22:00 цаг хүртэлх хугацаанд явагдана.
 
Сонгуульд оролцохоо мэдэгдэж, урьдчилсан бүртгэлд хамрагдсан иргэд Та бүхнийг санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалж байна.
 
Санал авах байрны хаяг: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам
서울 용산구 독서당로 95 주한몽골대사관
 
Холбоо барих утасны дугаар:010-9595-3464