images

ТУСГАЙ ХҮЧНИЙ ХАМТАРСАН СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

Үйл явдлын мэдээ

2024-06-10

236

Монгол Улсын Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэрэг, Бүгд найрамдах Солонгос Улсын Тусгай хүчний цэрэгтэй хамтарсан хээрийн сургалт, дадлагын нээлтийн ажиллагаа энэ сарын 10-ны өдөр Тусгай ажиллагааны сургалтын төвд боллоо.
 
 
Сургалтын нээлтийн ажиллагаанд Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар, сургуулийн удирдагч Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Б.Хаш-Эрдэнэ, БНСУ-ын цэргийн атташе хурандаа Пак Ин Чоль, Консул Шин Ги Жүн болон сургалтад оролцож буй хоёр улсын цэргийн алба хаагчид оролцсон юм.
 
 
Энэхүү хамтарсан сургалтын зорилго нь хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, цэргийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, Тусгай хүчний цэргийн чадавхыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.