images

БНСУ-Д СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО SK-MAGIKO “INSIDER TALK” ЭЭЛЖИТ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Үйл явдлын мэдээ

2022-09-14

195

Энэ сарын 9-ний өдөр Солонгост сургууль төгсөгчдийн холбоо SK-MAGIKO “Insider talk” ээлжит арга хэмжээг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-нд зохион байгуулав.

Энэ удаагийн уулзалтаар хөрөнгө удирдлагын "Quant" компанийн үүсгэн байгуулагч Х.Баясгалан “Хөрөнгийн зах зээл болон хөрөнгө удирдлага” сэдвээр, Самсунг глобал стратеги группын ажилтан Р.Эрдэнэтулга “Самсунг электрониксийн бүтэц зохион байгуулалт, бүтээгдэхүүн, зах зээлийн стратеги” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос оролцож, БНСУ-д суралцаж, ажиллаж амьдарч байгаа иргэд ийнхүү мэдлэг оюун, туршлагаа хуваалцаж байхын ач холбогдлыг тэмдэглэж, “Insider talk” арга хэмжээг цаашид ч зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Сонирхолтой илтгэл тавьсан Монголын бахархал болсон Х.Баясгалан, Р.Эрдэнэтулга нартаа баяр хүргэн, улам их амжилтыг хүсэн ерөөе.