images

БНСУ-ЫН ЦЭРГИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, АКАДЕМИД СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИД ЭСЯ-НД ЗОЧЛОВ.

Үйл явдлын мэдээ

2022-09-09

215

Энэ оны 9 дүгээр сарын 9-ний өдөр БНСУ-д ажлын айлчлал хийж, “Сөүлийн Батлан хамгаалахын яриа хэлэлцээ” олон улсын хуралд оролцож буй Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай тэргүүтэй манай БХЯ-ны төлөөлөгчид болон суугаа орны Цэргийн Их, дээд сургууль, академид суралцаж буй Монгол Улсын цэргийн албан хаагчид ЭСЯ-нд зочилж, нөхөрсөг уулзалт хийв.

Арга хэмжээний үеэр Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Э.Сарантогос, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай нар мэндчилгээ дэвшүүлж, БНСУ-д суралцаж буй офицер, сонсогчид сургууль, академийнхаа талаар сургалтынхаа хөтөлбөрийн талаар танилцуулга хийв.

Монгол Улсын БХЯ, БНСУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын гэрээний дагуу 2021-2022 оны хичээлийн жилд БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах их сургууль, Хуурай замын цэргийн сургууль, Агаарын цэргийн сургууль, Тэнгисийн цэргийн сургууль болон төрлийн цэргийн академи, батлан хамгаалах хэлний төвд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 20 гаруй цэргийн алба хаагч суралцаж байна.

Элчин сайд Э.Сарантогос Монгол, БНСУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр орны Стратегийн түншлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг тэмдэглээд БНСУ-д суралцаж буй цэргийн албан хаагчиддаа сурлагын өндөр амжилт хүсэв.