images

БНСУ-ЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АГЕНТЛАГ (КОЙКА)-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ СУН ХЁГ САН-ТАЙ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2022-09-02

268

Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА)-ын Ерөнхийлөгч Сун Хёг Сан-тай танилцах уулзалт хийв.

1991 онд байгуулагдсан цагаасаа хойш КОЙКА Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирснийг Элчин сайд Э.Сарантогос тэмдэглээд, цаашид тогтмол мэдээлэл солилцож, нягт уялдаа холбоотой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. КОЙКА-гийн Ерөнхийлөгч Сун Хёг Сан Монгол Улсад хэрэгжүүлж буй засаглал, хотын хөгжил, зам тээвэр, дэд бүтцийн салбарын төсөл хөтөлбөрүүдээс гадна цаашид газар тариалан, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, жижиг, дунд үйлдвэрлэлийн зэрэг салбарт ач холбогдол өгч, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.

1991 оноос хойш КОЙКА нь Монгол Улсад 59 төсөл, 12 зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлсэн. Түүнчлэн 2020 онд 13 сая ам.доллар, 2021 онд 15 сая ам.долларын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. 2022 онд 17 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.