images

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ОРОЛЦОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Үйл явдлын мэдээ

2022-09-02

201

✅ БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн Хэрэг эрхлэх газраас 2022 оны 8 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоонд оролцогчдын зөвлөгөөн”-д Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ж.Оюунбаатар, Хөдөлмөрийн атташе Б.Оргил, БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах нар оролцов.

✅ Хуралдааны үеэр монголын талаас тус улсад шинээр ирэх гэрээт ажилчдын квотыг нэмэгдүүлэх, гэрээт ажилчдын гэр бүлээ ирүүлэх нөхцлийг хөнгөвчлөх зэрэг хүсэлтийг тавьсан бөгөөд солонгосын талаас хүсэлтийг судлан үзэж хариу өгөхөөр тохиров. Энэ удаагийн хурал ажиллах хүч илгээгч улсын хувьд БНСУ-ын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан мэдээлэл солилцох ач холбогдолтой боллоо.