ТЭЖОН ХОТОД ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс, 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр (Бямба гараг) 11:00-18:00 цагийн хооронд БНСУ-ын Тэжон хотын Чунчон дүүргийн “ONE STOP 1345” Нэг цэгийн үйлчилгээний газрын 202 тоотод “ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ” үзүүлэх тул тус бүс нутагт оршин суугаа иргэд Та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлнэ үү.
Анхаарах: Иргэд Та бүхэн үйлчилгээ авахаар хүрэлцэн ирэхдээ цахим иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт болон холбогдох бусад бичиг баримтаа авч ирэх шаардлагатайг анхаарна уу.
Хаяг, байршил:
대전시 중구 중촌동 403-3, 2층
신발백화점 옆 문 원스톱 1345 여행사 행정사
Лавлах утас: 010-2754-0318
Үйлчилгээ үзүүлэх байгууллагууд:
1. ЭСЯ-ны Консулын хэлтэс
2. Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
3. Сөүл дэх “Төрийн банк”, “Хаан банк”-ны төлөөлөгчийн газар болон бусад үйлчилгээний байгууллагууд.
КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ
- Итгэмжлэл, нотариатын үйлчилгээ
- Иргэний шинэчилсэн бүртгэл /Иргэний цахим үнэмлэх захиалга, сунгалт/
- Гадаад паспорт захиалга
- Төрсний бүртгэл
- Гэрлэлтийн бүртгэл
- Монгол Улсын харьяатын асуудлаар зөвлөгөө
- Консулын үйлчилгээтэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгнө
Холбогдох утасны дугаар: Сөүл 010-9595-3464
ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ
- Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж,
- Цалин хөлсний маргаан
- Ажлын байр солих тухай
- Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад мэдээлэл, зөвлөгөө
- E-9 визний ангиллаас E-7, E-7-4 визний ангилал руу өөрчлөх нөхцөлийн талаар
Холбогдох утасны дугаар: 02-2266-8228, 02-2278-8030
БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ
- Сөүл дэх “Төрийн банк”
Утас: 010-7280-1883
- Сөүл дэх “Хаан банк”
Утас: 02-3889-8601