images

МЭДЭЭЛЭЛ

Мэдээлэл

2024-04-15

319

БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар оршин суугаа гадаад иргэд болон тэдгээртэй холбоотой үүсэж буй хар тамхи зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор ээлжит шалгалтын аяныг эхлүүлж байгаагаа зарлав.
 
Тус аянд Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Газар, зам тээврийн яам, Далайн эргийн цагдаагийн газар зэрэг 5 байгууллага хамтран оролцох бөгөөд хууль бусаар оршин суугаа гадаад иргэд болон тэдний дунд гарч буй гэмт хэрэг, зөрчил, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэлт, дүрвэгсдийн зуучлалын асуудлыг илрүүлэхэд онцгойлон анхаарч, албадан нутаг буцаах, хилээр дахин нэвтрүүлэхийг хориглох зэрэг хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлэх аж.
 
Аяныг хэрэгжүүлэх явцад шалтгаангүйгээр зугтах, шалгуулахаас татгалзах тохиолдолд албадан саатуулах, баривчлах хүртэл арга хэмжээг авах бөгөөд дээрх үйл ажиллагааны явцад төрийн албан хаагчийн биед бэртэл учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг анхааруулж, энэ аяныг зохион байгуулахдаа хүний эрхийг дээдлэх бүхий л хүчин чармайлтаа гаргаж ажиллахаа БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдээд байна.
 
Мөн Хууль зүйн сайд Паг Сон Жэ нь “Шилжих хөдөлгөөний салбар дахь гадаад иргэдийн ажиллах хүчний асуудлыг зохистой шийдэхийн зэрэгцээ хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн тоог бууруулах бодлогыг цаашид ч идэвхтэй авч хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдээд байна.