images

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛОВ.

Үйл явдлын мэдээ

2024-02-09

391

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 111 дүгээр зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнагдсан БНСУ-ын Хангүг гадаад хэлний их сургуулийн Монгол судлалын тэнхимийн эрхлэгч, монгол судлаач, доктор, профессор Ким Ги Сонь, Дангүг их сургуулийн Ази, Ойрхи дорнод судлалын тэнхимийн монгол судлаач, доктор, профессор Ким Ги Сон нарт Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Ж.Оюунбаатар одон, батламжийг гардуулав.
 
 
Төрийн одон авсан дээрх эрдэмтэн багш нар нь монгол хэл, монгол судлалыг БНСУ-д түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хоёр улсын иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх үндэс суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг онцлон тэмдэглэж, цаашдийн ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.
 
 
 
Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе Э.Түшиг “Хөдөлмөрийн хүндэт медаль", Ази тивийн үсчин, гоо сайханч нарын уралдаан тэмцээнд удаа дараа эх орныхоо нэрийг гарган амжилттай оролцсон иргэн Ц.Мөнхбаяр, худалдаа үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй иргэн Б.Гэрэлмаа нар “Алтан гадас” одонгоор шагнагдсаныг гардуулан өгөв. ЭСЯ-ны зүгээс төрийн одон, медалиар шагнагдсан иргэдэд хандан амжилт хүсэхийн зэрэгцээ, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд талархал илэрхийлэв.