images

ӨМНӨД ЧОЛЛА МУЖИД ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ.

Үйл явдлын мэдээ

2024-01-27

361

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Пусан хотод суугаа Консулын газар хамтран БНСУ-ын Өмнөд Чолла муж дахь Монгол Улсын Өргөмжит Консулын дэмжлэгтэйгээр 2024 оны 1 дүгээр сарын 27-ны Бямба гарагт тус мужийн Гуанжу хотод ажиллаж амьдарч буй Монгол иргэддээ консулын үйлчилгээ үзүүллээ.
 
 
Алслагдмал бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор энэ удаагийн арга хэмжээг Гуанжу хотын Монголын соёлын төвд зохион явуулж, төрсний бүртгэл, иргэний шинэчилсэн бүртгэл, гэрлэлт бүртгэл, гадаад паспортын захиалга, буцах түр үнэмлэх, итгэмжлэл, нотариатын гэрчлэл болон бусад бүх төрлийн лавлагаа олгох үйлчиллээ үзүүллээ.
 
 
 
Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Төрийн банк, Хаан банк, БНСУ-ын “Хана банк”, “Тэргүүн өндөр”, “Ти Эс энд Эс” хуулийн фирм, өмгөөллийн “ЭВ ЭЕ Партнерс” хуулийн фирм, “Самсунг” эрүүл мэндийн даатгалын газар, мөнгөн шилжүүлгийн “G Money trans” болон “GME Remittance” зэрэг 10 байгууллага хамтран оролцож давхардсан тоогоор 532 иргэнд тус тусын чиглэлээр үйлчилгээ үзүүлж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.