“ДЭЛХИЙГ ТАНИУЛАХ ИНЧОНЫ БОЛОВСРОЛ-2023” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ ОРОЛЦОВ
БНСУ-ын Инчон хотын Боловсролын газраас санаачлан зохион байгуулсан “Дэлхийг таниулах Инчоны боловсрол-2023” үзэсгэлэн яармаг 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд БНСУ-ын Инчон хотноо зохиогдов.
Арга хэмжээнд БНСУ-д суугаа гадаадын Элчин сайдын яамд, Олон улсын байгууллага зэрэг 80 гаруй байгууллага оролцов.
Уг арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам Монгол өв соёл, нүүдэлчин ахуй, зан заншлаа олон нийтэд сурталчлан таниулж оролцов.
Арга хэмжээний нээлтэд хүрэлцэн ирсэн зочдод зориулан үндэснийхээ язгуур урлагийн дээжээс морин хуурын гоцлолыг морин хуурч Ч.Энэбиш, лимбийн эгшгийг лимбэчин Д.Гансугар нар толилуулав.
Арга хэмжээний үеэр Элчин сайдын яамны асарт БНСУ-ын бага, дунд, ахлах сургуулийн 700 гаруй сурагчид зочилж, манай улсын өв соёл, нүүдэлчин ахуйтай танилцав.