images

МОНГОЛ УЛСЫН БХЯ-НЫ ХАРЬЯА ЦДБЭЧ, ЗХЖШ-ЫН ҮНХ БОЛОН ҮБХИС-ИЙН ЦЭРГИЙН ХӨГЖМИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН УРАН БҮТЭЭЛЧ, БАГШ, СОНСОГЧ, СУРАГЧДЫН БҮРЭЛДЭХҮҮН “ДЭЛХИЙН ЦЭРГИЙН СОЁЛЫН НААДАМ”-Д ОРОЛЦОНО

Мэдээлэл

2023-10-03

338

БНСУ-ын Өмнөд Чүннам муж, Герюн хот, Батлан хамгаалах яам, Нэгдсэн хүчний Хуурай замын хүчнээс хамтран зохион байгуулж буй “Дэлхийн цэргийн соёлын наадам-2023” арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 6-наас 10-ны өдрүүдэд Герюн хотод зохион байгуулагдах гэж байна.
 
 
Тус арга хэмжээнд Монгол Улсын БХЯ-ны харьяа ЦДБЭЧ, ЗХЖШ-ын ҮЖҮНХ болон ҮБХИС-ийн цэргийн хөгжмийн политехник коллежийн уран бүтээлч, багш, сонсогч, сурагчдын бүрэлдэхүүн АНУ, БНСУ, Вьетнам, Тайланд, Индонез, Малайз зэрэг улсын цэргийн хөгжмийн багууд мөн оролцож байна.
 
Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн хамтын ажиллагаа, цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэх зорилготой тус наадмын үеэр БНСУ-ын Нэгдсэн хүчин болон БНСУ-д байрлаж буй АНУ-ын хүчний зарим техник, хэрэгслийг дэлгэн танилцуулж, Солонгосын агаарын цэргийн хүчний Black eagles баг агаарын үзүүлбэр үзүүлж байна.
Манай уран бүтээлчдийн тоглолт дараах хуваарьтай байгаа бөгөөд БНСУ-д оршин сууж буй иргэд Та бүхэн арга хэмжээнд оролцож, тоглолтыг үзэж, сонирхохыг урьж байна.
 
✈️✈️✈️ Хаяг: 충남 계룡시 신도안면 정장리 16
10 дугаар сарын 06 өдөр
16:00 Агаарын шоу үзүүлбэр
18:00 Нээлтийн ёслолын арга хэмжээ
10 дугаар сарын 07-ноос 09-ний өдрүүдэд өдөр бүр: 13:30 Талбайд жагсах
14:00 Төв талбайд тоглолт
15:30 Жагсаалын үзүүлбэр
/Тоглолт гадаа зохион байгуулагдаж байгаа тул цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан дээрх хуваарьт өөрчлөлт орж болзошгүй/