images

ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН СУРГАЛТ БОЛОХ ТУХАЙ

Мэдээлэл

2023-08-22

429

БНСУ-д энэ оны 08 дугаар сарын 23-ны өдөр бүх нийтийг хамарсан иргэний хамгаалалтын сургалт зохион байгуулагдах бөгөөд сургалт 14:00-14:20 цагт хийгдэхээр төлөвлөгдөж байна.
 
Энэ үеэр зарим гудамж, гүүрэн байгууламжид авто замын хязгаарлалт хийгдэхээс гадна “Иргэний хамгаалалтын дохиолол дамжуулах тухай журам”-д заасны дагуу дуут дохио 1 минутын хугацаанд үргэлжлэх юм.
 
Иймд иргэд та бүхэн суугаа орноос зохион байгуулж буй иргэний хамгаалалтын сургалтад идэвхтэй хамрагдаж, айж сандрахгүй байхыг хүсье.
 
Иргэний хамгаалалтын сургалтын анхааруулах мессеж 08 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагт орон даяар цацагдана.
 
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС