“KOREA IMPORT FAIR 2023” ИПОРТЫН БАРААНЫ ҮЗЭСГЭЛЭН
БНСУ-ын Импортлогчдын холбооноос “KOREA IMPORT FAIR 2023” импортын барааны үзэсгэлэнг СОЕХ олон улсын үзэсгэлэн, худалдааны төвд энэ сарын 29-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Худалдааны сайд Ан Дог Гын, Импортын холбоо (KOIMA)-ны тэргүүн Ким Бён Гван, БНСУ-Африк сангийн Ерөнхийлөгч Ёо Үн Ги, Хорват Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамир Күсэн нарын төлөөлөгчид баяр хүргэж үг хэлэв.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос 55 орны Элчин сайд нарын хамт оролцов.
Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, МҮХАҮТ-ын Солонгос дахь төлөөлөгч, Мишээл ЭКСПО, Эвсэг ХХК, Nice Mongolia World ХК, Сайнтүмэн кашмер, Уран гар урлал, Байгаль кашмер, Говь-Эрдэнэ кашмер ХХК зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж оролцож, үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ сурталчиллаа.