images

“МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЗАЛУУЧУУД СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР”-Т ХАМРАГДСАН ЗАЛУУС ЭСЯ-Д ЗОЧЛОВ.

Үйл явдлын мэдээ

2023-06-15

315

“Монгол, Солонгосын залуучууд солилцооны хөтөлбөр”-ийн шугамаар БНСУ-д ирээд буй манай улсын хүүхэд, залуусын төлөөллийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос хүлээн авч уулзлаа.
 
Энэ удаад нийслэл болон орон нутгаас шалгарсан шилдэг 10 хүүхэд, залуус хоёр багшийн хамт БНСУ-д зочлон, тус улсын Залуусыг дэмжих агентлагийн зохион байгуулж буй хөтөлбөрт хамрагдаж байна.
 
Төлөөлөгчдийн багийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ ахлан иржээ.
 
Уулзалтаар Элчин сайд Э.Сарантогос хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулан, хөтөлбөрөө амжилттай дүүргэн ихийг сурч мэдэхийг хүсэн ерөөлөө.
 
Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон БНСУ-ын Гэр бүл, жендерийн тэгш байдлын яамд хамтран 2003 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд хоёр орны залуучууд хоорондын найрсаг харилцаа, нөхөрлөлийг дэмжих зорилготой юм. Мөн ирэх 7 дугаар сард солонгос залуусын төлөөлөл Монгол Улсад хариу зочлох төлөвлөгөөтэй байна.